Тусламж
Түгээмэл асуултууд
Хамгийн их тавигддаг асуултуудын хариуг доороос харна уу.
Үндсэн мэдээлэл
Хос Хадмал гэж юу вэ?▸
Chrome өргөтгөл бөгөөд Netflix дээр эх хэл + монгол хадмалыг зэрэг харуулна (англи, солонгос, япон зэрэг 20 хэлнээс).
Орчуулгыг AI (Gemini, Claude) болон монгол орчуулагчид хамтран сайжруулдаг.
Netflix-тэй ямар холбоотой вэ?▸
Манай үйлчилгээ нь Netflix, Inc.-тэй албан ёсны түншлэлгүй.
Бид зөвхөн таны хөтөч дээр хадмал нэмдэг.
Netflix-ийн бүртгэл шаардлагатай юу?▸
Тийм. Бид Netflix үзэх эрх өгдөггүй — та өөрийн Netflix бүртгэлээрээ урьдын адил нэвтэрч үзнэ.
Netflix-ийн нууц үг, төлбөрийн мэдээлэлд бид огт хүрдэггүй.
Энэ сайтын бүртгэл extension-тэй яаж холбогддог вэ?▸
Нэг л бүртгэл хоёуланд нь ажиллана: энд бүртгүүлсэн имэйл/нууц үгээрээ extension-ийн popup дээр нэг удаа нэвтэрнэ (Chrome-ийн хэрэгслийн мөрөн дэх эмблем дээр дарахад нэвтрэх цонх гарна).
Нэвтэрсний дараа таны эрх (Free/Pro, өдрийн хязгаар) автоматаар танигдана — Pro идэвхжүүлбэл extension дээр дахин нэвтрэх шаардлагагүй, шууд хүчинтэй болно.
Ямар хэлнээс орчуулдаг вэ?▸
Англи, солонгос, япон, хятад, испани, франц, герман, орос зэрэг 20 хэлнээс монгол руу.
Эх хэлээ тусад нь сонгох шаардлагагүй — Netflix дээр аль хэлний хадмалыг асаана, extension түүнийг өөрөө таниад доор нь монгол мөрийг нэмнэ.
Чанар нь хэл бүрт адилгүй: англи, солонгос, япон, хятад дээр хамгийн сайн ажилладаг.
Багц ба төлбөр
Үнэгүй хэрэглээний хязгаар?▸
Өдөрт 1 анги үзэх боломжтой. Нэг ангиа дахин үзэхэд шинэ эрх зарцуулагдахгүй — тэр өдөртөө хэдэн ч удаа эргэж үзэж болно.
Хязгаар өдөр бүр Улаанбаатарын цагаар 08:00-д шинэчлэгдэнэ (UTC 00:00).
Үгсийн санд 50 үг хүртэл хадгална. Үг дарж утга харах, давтлагын карт үүсгэх нь хязгаарлагдахгүй.
Хязгаарт хүрсэн ч хадгалсан үгс тань хэвээр үлдэнэ — зөвхөн шинээр нэмэх боломж хаагдана.
Үг сурах хэсэг нь яаж ажилладаг вэ?▸
Хадмал дээрх дурын үг дээр дарахад монгол утга, үгийн аймаг, жишээ өгүүлбэр нь тэр дор нь гарч ирнэ. Толь бичгийн ерөнхий жагсаалт биш — тухайн өгүүлбэрт яг ямар утгаар орсныг харгалзаж буулгана.
☆ товч дарвал тэр үг нь гарсан өгүүлбэр, киноны агшны хамт үгсийн санд тань хадгалагдана. Хадгалсан үгс давтлагын карт болж, мартах гэж байгаа мөчид нь эргэж асууна.
Pro багцаар үгсийн сангаа CSV эсвэл Anki форматаар татаж авна.
Дүрмийн гарын авлага гэж юу вэ?▸
Хадмалд байнга тааралддаг хэлний бүтцүүдийг жишээ өгүүлбэртэй нь тайлбарласан гарын авлага. Бүтэц бүрт богино дасгал дагалдана.
Сурч буй хэлээ сонгоод тухайн хэлний бүтцүүдийг судална. Үнэгүй — нэвтэрсэн бүх хэрэглэгчид нээлттэй.
Гарын авлага үзэхPro багцын үнэ?▸
25,000₮ / сар — стандарт үнэ
Жилээр авбал 150,000₮ — сард 12,500₮, стандарт үнээс 50% хямд.
Нээлтийн урамшуулал
2026 оны эцэс хүртэл төлсөн сар бүр 15,000₮/сар (40% хямдрал) — хэдэн сар ч байсан адилхан.
2027 оны 1 дүгээр сарын 1-нээс стандарт 25,000₮ идэвхжинэ — хуучин, шинэ хэрэглэгч ялгаагүй.
→ Хязгааргүй үзэх боломж
Pro авахТөлбөр яаж хийх вэ?▸
- 1. Pro хуудас руу орно
- 2. QPay QR код гарч ирнэ
- 3. Банкны апп эсвэл wallet-аараа уншуулж төлнө
Гүйлгээний утга бичих шаардлагагүй — төлбөр баталгаажмагц Pro эрх тань шууд идэвхжинэ.
Буцаан олголт хийх үү?▸
Мөнгөн хэлбэрээр буцаан олгодоггүй.
Харин техникийн шалтгаанаар үйлчилгээ тасалдвал тасалдсан хугацаатай тэнцэх хоногоор захиалгын хугацааг үнэ төлбөргүй сунгана.
Өргөтгөл ашиглах
Хэрхэн эхлэх вэ?▸
- Chrome Web Store-оос өргөтгөлийг суулгана
- Toolbar дээрх дүрсийг дараад энэ сайтын бүртгэлээрээ нэвтэрнэ (Netflix-ийн бүртгэл БИШ)
- Netflix дээр анги нээнэ
- Netflix-ийн өөрийнх нь хадмалыг дэмжигдсэн хэл дээр асаана (жишээ нь English, 한국어, 日本語)
- Монгол мөр эх хадмалын доор автоматаар нэмэгдэнэ
Хятад/япон/солонгос үгийн дуудлага (пиньинь) харуулах уу?▸
Тийм. Popup дээр «Үгэн дээрх дуудлага (пиньинь / ромажи / RR)» гэсэн тохиргоог асаана.
- Дуудлага нь хадмалын үг бүрийн дээр жижиг бичгээр нэмэгдэнэ
- Хятад → пиньинь · Япон → ромажи · Солонгос → RR
- Хэмжээ, өнгө, дээр/доор байрлалыг тусад нь тохируулна
- Эх хадмал нь хятад/япон/солонгос байх ёстой — англи хадмалд дуудлага гарахгүй
Өдрийн хязгаараас зарцуулагдахгүй: дуудлагыг нийтийн толиос уншдаг тул нэмэлт төлбөргүй.
Утсан дээр ажиллах уу?▸
Өргөтгөл нь зөвхөн компьютер дээр — Chrome-ийн өргөтгөл гар утасны хөтөч дээр ажиллах боломжгүй (Android, iPhone хоёулаа). Netflix-ийг хос хадмалтай үзэхэд компьютер хэрэгтэй.
Харин энэ сайт нь утсан дээр бүрэн ажиллана: хадгалсан үгээ давтах, дүрмийн гарын авлага, хичээлүүд, чансаа. Хөтөчийн цэснээс «Home screen дээр нэмэх» гэвэл апп шиг нээгдэнэ.
Ямар хөтөч дээр ажиллах вэ?▸
Chrome, Brave, Edge (Chromium суурьтай)
Firefox, Safari — дэмжигдэхгүй
Хадмал яагаад гарч ирэхгүй байна?▸
- Netflix-ийн хадмал асаалттай эсэхийг шалга — дэмжигдсэн хэл (жишээ нь English) дээр байх ёстой
- Extension-д нэвтэрсэн эсэхээ шалга
- Үнэгүй багцтай бол өдрийн хязгаар дүүрсэн эсэхийг шалга
- Хуудсаа refresh хий
Хадмалын тохиргоо өөрчилж болох уу?▸
Тийм — бүгд popup дээр, «Үзэх» таб дотор:
- Үсгийн хэмжээ · Хадмалын өнгө · Үсгийн хэлбэр
- Хаана харагдах — эх хадмалын дээр эсвэл доор
- Эх хэл ба Орчуулах хэл
- Үгэн дээрх дуудлага (пиньинь/ромажи/RR) — түүний хэмжээ, өнгө, дээр/доор байрлал
- Интерфейсийн хэл — монгол эсвэл англи
⚠ «Дэвшилтэт тохиргоо (орчуулагчид)» гэсэн хэсэг нь батлагдсан орчуулагчдад л нээгддэг — сонсголын горим, товчлуурын удирдлага зэрэг тэнд байдаг.
Орчуулгын чанар
AI яагаад алдаа гаргадаг вэ?▸
Контекст бүрэн ойлгохгүй тохиолдол байдаг.
Алдаа байвал "Алдаа мэдээлэх" товчоор илгээнэ үү.
Орчуулга хэр хурдан сайжирдаг вэ?▸
Орчуулагчид болон чанарын систем засварыг тогтмол оруулдаг — мэдээлэгдсэн алдаа хянагдаж зассаны дараа тухайн анги дээр шинэчлэгдсэн байдаг.
Орчуулагч болох
Батлагдсаны дараа өргөтгөл дээр юу өөрчлөгдөх вэ?▸
Тусдаа өргөтгөл татах шаардлагагүй — Store-ийн ижил өргөтгөл дээр орчуулагчийн хэсгүүд автоматаар нээгдэнэ.
Батлагдсан (эсвэл туршилтын даалгавар авсан) даруйд popup дээр «Засварлагч» таб гарч ирнэ. Гарахгүй байвал popup-оос гараад дахин нэвтэрч үзээрэй.
Extension-ээс орчуулгыг яаж засах вэ?▸
Кино үзэж байхдаа шууд:
- Буруу байгаа хадмалын мөр дээр хулганаа аваачихад «Алдаа мэдээлэх» товч гарч ирнэ
- Дарж, зөв гэж бодож буй хувилбараа бичнэ
- Нэр томьёо, тогтмол үг бол popup → «Засварлагч» → «Санал илгээх» (эх үг, монгол хувилбар, үндэслэл)
- Ажлаа дуусгаад popup дээрх «Ажлаа илгээх» дарна — AI урьдчилан хянаад админд очно
Илгээснийхээ дараа бодлоо өөрчилвөл «Илгээснээ буцаах» байдаг. Илгээсэн бүхнээ Миний ажил хуудсаас хардаг.
Анги яаж авах вэ?▸
Хоёр зам, аль нь ч болно:
- Боломжтой анги хуудсаас сонгоод «Эрх авах»
- Netflix дээр тэр ангиа үзэж байхдаа popup → «Засварлагч» — үзэж буй ангийг шууд авна
Авсны дараа дуусгах хугацаа тоологдож эхэлнэ. Нэг ангид 24 засвар хүртэл оноо тооцогдоно (480 онооны таг).
Орлого олох боломжтой юу?▸
Тийм. Pro хэрэглэгч бол хүсэлт илгээж болно. Хүсэлт батлагдсаны дараа анги хуваарилуулж, баталгаажсан засвар бүрдээ оноо цуглуулна.
Орчуулагч болохОрчуулагчийн урамшуулал▸
- · Баталгаажсан 1 засвар → 20 оноо (суурь — бүх зэрэглэлд ижил)
- · Нэг ангиас авах дээд оноо — 480 (24 засвар), орчуулагч тус бүрд тусад нь
- · 1 оноо = 10₮ × зэрэглэлийн коэффициент
Нэмэлт оноо: хугацаандаа амжвал +3, татгалзлын хувь бага бол +3, засвартаа тайлбар бичвэл +2.
Зэрэглэл ахих тусам онооны ханш өснө — засварт өгөх оноо нь хэвээр. Доорх «Түвшин ахих систем»-ийг үз.
Түвшин ахих систем▸
C → B → A → S — зэрэглэл бүр 1.0 · 1.4 · 1.8 · 2.2 коэффициенттэй.
Дээшлэх нөхцөл: B — 10, A — 30, S — 80 баталгаажсан засвар, дээр нь чанарын оноо (A — 0.78, S — 0.90).
Коэффициент нь онооны ханшид тусна — засварт өгөх оноо нь бүх зэрэглэлд ижил хэвээр:
- · C — 10₮/оноо (×1.0)
- · B — 14₮/оноо (×1.4)
- · A — 18₮/оноо (×1.8)
- · S — 22₮/оноо (×2.2)
Өөрөөр хэлбэл ижил ажилд S зэрэглэл C-ээс 2.2 дахин их авна.
Нууцлал
Нууц үгээ мартсан бол?▸
Нэвтрэх хуудсан дээр имэйлээ бичээд «Нууц үгээ мартсан уу?» дар — сэргээх холбоос имэйлээр ирнэ.
Холбоос нэг удаа ажилладаг: дарсны дараа шинэ нууц үгээ шууд оруулна. Захидал ирэхгүй бол spam хавтсаа шалгаарай.
Миний мэдээллийг хадгалдаг уу?▸
Үйлчилгээ ажиллахад шаардлагатай хамгийн бага мэдээллийг хадгална:
- · Бүртгэлийн имэйл — нэвтрэлт, Free/Pro эрхийн тооцоонд
- · Ангийн дугаар — орчуулгыг бусад хэрэглэгчидтэй хуваалцах нийтийн кэшийн түлхүүр. Таны үзсэн түүхийг нийтэд харуулдаггүй
- · Хадмалын текст — орчуулга хийлгэхээр AI (Google Gemini) руу дамжина
- · Хадгалсан үгс — зөвхөн танд харагдана
Netflix-ийн нууц үг, төлбөрийн мэдээлэлд бид огт хүрдэггүй. netflix.com-оос өөр сайтын үйл ажиллагааг хянадаггүй, өгөгдлийг гуравдагч этгээдэд зардаггүй.
Бүртгэл устгах▸
support@mglkino.com руу хүсэлт илгээнэ.
30 хоногийн дотор устгана.
Хариулт олдсонгүй юу?
Бидэнд шууд бичвэл 24 цагийн дотор хариулна.
support@mglkino.com →