Эрх зүй
Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026.04.22
Ерөнхий
Энэхүү бодлого нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хамгаалах нөхцөлийг тодорхойлно.
Цуглуулах мэдээлэл
Имэйл хаяг, бүртгэлийн мэдээлэл болон хэрэглээний өгөгдлийг цуглуулж болно.
Browser extension-ий өгөгдөл
Хос Хадмал өргөтгөл нь netflix.com, youtube.com, play.hbomax.com дээр ажиллах бөгөөд дараах өгөгдлийг манай сервер (Supabase) руу илгээдэг:
- Subtitle-ийн текст — үзэж буй ангийн эх хадмалын мөрүүд (англи, солонгос, япон зэрэг сонгосон хэл), орчуулга хийлгэх зорилгоор AI үйлчилгээ (Google Gemini) рүү дамжуулагдана.
- Бичлэгийн дугаар (Netflix, YouTube эсвэл HBO Max video ID) ба бичлэгийн нэр — орчуулгыг бусад хэрэглэгчидтэй хуваалцах нийтийн кэшийн түлхүүр болно. Таны үзсэн түүхийг бид нийтэд харуулдаггүй.
- Бүртгэлийн имэйл — нэвтрэлт болон Free/Pro эрхийн тооцоонд ашиглагдана.
- Хадгалсан үг — ☆ товчоор хадгалсан үг, тэр үгийн гарсан өгүүлбэр болон ангийн дугаар. Зөвхөн танд харагдана; бусад хэрэглэгч уншиж чадахгүй.
- Алдааны тайлан — extension-д гарсан техникийн алдааны мэдээлэл (stack trace, тохиргооны товч мэдээлэл) чанар сайжруулах зорилгоор.
Extension нь Netflix, YouTube, HBO Max-ийн бүртгэлийн мэдээлэл, нууц үг, төлбөрийн мэдээлэлд хандахгүй; дээрх гурван сайтаас өөр сайтын үйл ажиллагааг хянахгүй; өгөгдлийг гуравдагч этгээдэд зарахгүй. Орчуулгын түүхий текстээс бусад өгөгдлийг зар сурталчилгаанд ашигладаггүй. YouTube дээр мөрийн орчуулгыг YouTube-ийн өөрийн орчуулгын трекээс авдаг — тэр хүсэлт YouTube руу таны бүртгэлийн cookie-гүйгээр илгээгддэг бөгөөд манай сервер дамждаггүй.
Ашиглах зорилго
Үйлчилгээг хүргэх, сайжруулах, бүртгэл болон төлбөрийг удирдах, аюулгүй байдлыг хангах.
Гуравдагч этгээд
Хууль шаардсан тохиолдолд, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, техникийн дэмжлэг үзүүлэгчидтэй хязгаарлагдмал хүрээнд хуваалцаж болно.
Хадгалалт
Мэдээллийг шаардлагатай хугацаанд хадгална.
Хэрэглэгчийн эрх
Өөрийн мэдээллийг харах, засварлах, устгуулах хүсэлт гаргах эрхтэй.