Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 4 дүгээр сарын 22
1. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Netflix Dual Subtitles (цаашид "Үйлчилгээ" гэх) хөтөчийн нэмэлт программ болон холбогдох цахим хуудсыг ашиглахтай холбоотой хэрэглэгчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлно.
1.2.Хэрэглэгч бүртгэл үүсгэх, программ суулгах, эсхүл Үйлчилгээг ашигласнаар энэхүү нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1.3.Энэхүү нөхцөл нь Үйлчилгээг ашиглаж буй бүх этгээдэд адил үйлчилнэ.
2. Үйлчилгээний агуулга
2.1.Үйлчилгээ нь кино, цуврал үзэх явцад гадаад хэл дээрх хадмал орчуулгатай хамт монгол орчуулгыг давхар харуулах зориулалт бүхий туслах хэрэгсэл байна.
2.2.Орчуулгыг хиймэл оюун ухаанд суурилсан системээр автоматаар боловсруулж, шаардлагатай тохиолдолд хүний оролцоотойгоор засварлан сайжруулна.
2.3.Үйлчилгээ үзүүлэгч нь Netflix компанитай аливаа түншлэл, албан ёсны харилцаагүй бие даасан этгээд болно.
2.4.Үйлчилгээ нь үндсэн контентод өөрчлөлт оруулахгүй бөгөөд зөвхөн хэрэглэгчийн харагдах орчинд нэмэлт давхарга үүсгэнэ.
3. Бүртгэл, нууцлал
3.1.Үйлчилгээнд 13 нас хүрсэн этгээд бүртгүүлэх эрхтэй.
3.2.Хэрэглэгч өөрийн нэвтрэх мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй.
3.3.Зөвшөөрөлгүй нэвтрэлт илэрсэн тохиолдолд хэрэглэгч нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
3.4.Үйлчилгээ үзүүлэгч нөхцөл зөрчсөн тохиолдолд бүртгэлийг хязгаарлах, түдгэлзүүлэх, цуцлах эрхтэй.
4. Багц, төлбөр
4.1.Үйлчилгээ нь үнэгүй болон төлбөртэй багцтай байна.
4.2.Үнэгүй багцын хэрэглэгч өдөрт нэг хүртэл ангийг орчуулгатай үзэх боломжтой.
4.3.Төлбөртэй багцын стандарт үнэ сард 15,000 төгрөг байна. Төлбөр баталгаажсан өдрөөс эхлэн 30 хоног хүчинтэй. 2026 оны эцэс хүртэл бүртгүүлсэн шинэ хэрэглэгч эхний 3 сарын турш нээлтийн урамшуулалаар 10,000 төгрөгөөр хэрэглэж болно; дараа нь стандарт үнэ идэвхжинэ.
4.4.Хугацаа дуусмагц дахин төлбөр төлөөгүй тохиолдолд үнэгүй багц руу автоматаар шилжинэ.
4.5.Төлсөн төлбөрийг буцаан олгохгүй.
4.6.Үйлчилгээ 24 цагаас дээш хугацаагаар тасалдсан тохиолдолд тасалдсан хугацаатай тэнцэх хоногоор багцын хугацааг үнэ төлбөргүй сунгана.
4.7.Үнийн өөрчлөлтийг дор хаяж 30 хоногийн өмнө мэдэгдэнэ.
5. Хэрэглэгчийн үүрэг
5.1.Үйлчилгээг зөвхөн хууль ёсны зорилгоор ашиглана.
5.2.Дараах үйлдлийг хориглоно:
- а. Кино, контентыг хууль бусаар татах, хадгалах, тараах;
- б. Системд хэт ачаалал үүсгэх автомат программ ашиглах;
- в. Аюулгүй байдлыг зөрчих оролдлого хийх;
- г. Үйлчилгээг хууль бус зорилгоор ашиглах.
6. Орчуулагчийн үүрэг
6.1.Орчуулагч нь үнэн зөв, чанартай орчуулга хүргүүлэх үүрэгтэй.
6.2.Автомат орчуулгыг хяналтгүйгээр шууд ашиглахыг хориглоно.
6.3.Тогтоосон хугацааг мөрдөнө.
6.4.Бусдын орчуулгыг хуулбарлахыг хориглоно.
6.5.Доромжилсон, зохисгүй агуулга оруулахыг хориглоно.
7. Бүртгэл цуцлах
7.1.Дараах тохиолдолд бүртгэлийг мэдэгдэлгүйгээр цуцалж болно:
- Нөхцөл зөрчсөн
- Хууль бус үйл ажиллагаанд ашигласан
- Санаатай буруу орчуулга олон удаа илгээсэн
- Хор хөнөөлтэй агуулга тараасан
8. Хариуцлагын хязгаарлалт
8.1.Орчуулгын алдаа гарах боломжтойг хэрэглэгч хүлээн зөвшөөрнө.
8.2.Техникийн саатал, системийн тасалдлын улмаас үүсэх хохиролд хариуцлага хүлээхгүй.
8.3.Хариуцлагын дээд хэмжээ нь хэрэглэгчийн сүүлийн 12 сард төлсөн төлбөрөөр хязгаарлагдана.
9. Оюуны өмч
9.1.Үйлчилгээнд оруулсан батлагдсан орчуулга нь үйлчилгээ үзүүлэгчийн ашиглах эрхэд шилжинэ.
9.2.Зөвшөөрөлгүйгээр бусад газарт ашиглахыг хориглоно.
10. Нөхцөлийн өөрчлөлт
10.1.Үйлчилгээ үзүүлэгч нөхцөлийг шинэчлэх эрхтэй.
10.2.Томоохон өөрчлөлтийг 14 хоногийн өмнө мэдэгдэнэ.
10.3.Үргэлжлүүлэн ашигласан нь зөвшөөрсөнд тооцно.
11. Хууль, маргаан
11.1.Монгол Улсын хуулиар зохицуулагдана.
11.2.Маргааныг эхлээд харилцан тохиролцоно.
11.3.Шийдэгдэхгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.
12. Холбоо барих
Имэйл: support@netflix-subs.mn